Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99 БУА улсын дугаартай 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 3 иргэн, 1 автомашин нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг шумбалт хийн салгаж мөсөн дээр гаргасан. 2015.11.29-ний өдрөөс машин гаргах бэлтгэл ажил хийгдэнэ. 4 тайль /өргөгч/ хэрэгтэй байна. Машин 6 тн жинтэй, 4 талаас нь өргөж гаргахаар ажиллагаа хийгдэнэ. /Нуурын гүн 3 метр, мөсний зузаан 15 см орчим/.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан-Богд амралтын газрын авто зогсоол дээр автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.28-ны өдрийн 12:09 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Баатаруудын гудамжны “Дэлгэрэх Фарм” ХХК-ийн  Андууд зочид буудлын бага оврын уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.28-ны өдрийн 18:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн Аянга баарны хаашаанд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.28-ны өдрийн 21:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,  гал түймэрт Т /7 сартай, эрэгтэй/ өртөж нас барсныг дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 12 дугаар гудамжны 459 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.28-ны өдрийн 22:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол:  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овооны 3 дугаар гудамжны 18 тоотын ард байрлах автобусны буудлыг автобус мөргөж олон хүн бэртсэн, хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.11.28-ны өдрийн 13:59 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, Их наран-Улаан чулуут чиглэлийн “Сутайн буянт” ХХК-ийн 21-73 УНБ улсын дугаартай “Daewoo” загварын нийтийн тээврийн автобус буудал дээр байсан 9 иргэнийг, Алтан овооны 3 дугаар гудамжны 18 тоотын иргэн Ж-ийн хашааг тус тус мөргөж /автобусанд зорчиж явсан 6 иргэн/ нийт 15 иргэн бэртэж, гэмтсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн 103-ын эмч нартай хамтран эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн. ЯТТТ-ийн 103-ын автомашинаар хүргэгдсэн 1 иргэн замдаа нас барсан./нэр, нас тодроогүй байна/

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудал өнгөрөөд Анар зочид буудлын эсрэг талд автозам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.11.28-ны өдрийн 23:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, зам дагуу орхисон байсан 72-28 ТЧ улсын дугаартай чиргүүлийг, 79-84 УНЦ улсын дугаартай “Hyundai Stana” загварын автомашин мөргөж зорчигч иргэн Т /38 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг гарган, жолооч иргэн Д /48 настай, эрэгтэй/ хүнд гэмтсэн байсныг тус тус эмнэлэгийн анхан шатны үзүүлэн ГССҮТ-д хүргэн хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top