1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99 БУА улсын дугаартай 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 3 иргэн, 1 автомашин нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргасан. 2015.11.29-ний өдөр машин гаргах бэлтгэл ажил хийгдсэн. 4 тайль /өргөгч/ бэхэлсэн. Машин 6 тн жинтэй, 4 талаас нь өргөж гаргах ажиллагаа хийгдэнэ. /Нуурын гүн 3 метр, мөсний зузаан 15 см орчим/.
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар Бүрд” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ иргэн Э “Хино” загварын автомашинтай цасанд суусан гэсэн дуудлагыг 2015.11.29-ний өдрийн 20:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж татан гаргасан.
Аврах ажиллагаа: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 2 дугаар байрны урд талын бохирын шугамын нүхэнд хүн уначихлаа, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.11.29-ний өдрийн 19:33 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О /38 настай, эрэгтэй/ 5 метрийн гүнтэй бохирын шугамын нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдөлсөн тухай мэдээлэл: Хөвсгөл аймгийн Баянзүрх сум /сумаас баруун зүгт 67 км-ийн зайд/ /У-50014’ Ө-98005’/ 2015.11.29-ний өдрийн 14:36:28 цагт 4,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн. Тус аймгийн Баянзүрх сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдсэн.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Галзуу” өвчний 1, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны эцэст иргэн С-ийн уурын зуухны цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.29-ний өдрийн 09:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамжийн 400 тоотод иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.29-ний өдрийн 11:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 4 дүгээр гудамжийн 18 тоотод иргэн Ш-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.29-ний өдрийн 22:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 24 дүгээр гудамжийн 26 тоотод иргэн Г-ийн байшин байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.29-ний өдрийн 01:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР