944 ширхэг ариутгагч хандивлалаа

116709732_571922260144386_7110023111293641569_n.jpg

 Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

  Тухайлбал, өнөөдөр иргэн Л.Отгонбат, О.Ганчимэг нар 1.947.000 тѳгрѳгийн өртөг бүхий 944 ширхэг ариутгагч хандивлалаа.

Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа Засгийн газар, Онцгой комисс, мэргэжлийн байгууллагын алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top