Онцгой байдлын албаны хэмжээнд 2020 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт”-ыг хэрэгжүүлэн ISO 45001:2018, эрсдэлийн менежментийн ISO 31000:2010, нийгмийн хариуцлагын ISO 26000:2010 стандартуудыг нэвтрүүлээд байна.
Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн бүтцийн нэгжүүдийн удирдлагуудад олон улсын стандарт нэвтрүүлсэн “Баталгаажуулалтын гэрчилгээ”-г гардуулан өгч, амжилт хүслээ.
Онцгой байдлын байгууллага нь төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудаас анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллага болж байгаа юм гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.