Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Газрын хэвлийд эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 2 иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.11.30-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, шороонд дарагдсан иргэн Х /42 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ нарыг гаргахааар ажиллаж байна.   

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгийн 3 иргэн нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргасан. 2015.11.29-ний өдөр машин гаргах бэлтгэл ажил хийгдсэн. 4 тайль /өргөгч/ бэхэлсэн. Машин 6 тн жинтэй, 4 талаас нь өргөж гаргах ажиллагаа хийгдэнэ. /Нуурын гүн 3 метр, мөсний зузаан 15 см орчим/

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 6 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Эх-Элстий” гэдэг газар малчин Б.Даваасүрэнгийн 1 үхэр 2015.11.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Гапзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Нуур”-ын 19 дүгээр гудамжний 415 тоотод Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.30-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Марс-2 супер маркет шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.01-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мал эмнэлэгийн лаборторийн зоорийн давхраас утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.12.01-ний өдрийн 06:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжний 601 тоотод иргэн Г-ийн тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.30-ны өдрийн 06:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

4. Техникийн холбогдолтой ослын талаар: 

Ахуйн осол: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн Баян-Өндөр ууланд согтууруулах ундаа хэрэглэсэн 1 хүн хөдөлж чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.11.30-ны өдрийн 22:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн А /31 настай, эрэгтэй/-г эсэн мэнд олж аймгийн Нэгдсэн эмнэлэгт;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор төвийн дэргэд “Воли” апартмент төвийн 10 дугаар давхрын дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2015.12.01-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Э /24 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн  өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top