Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас Баруун-Урт сумын чиглэлд “ЗОРИГТ АЙ”- ХХК-ийн 49-28 УНГ улсын дугаартай “Хино” загварын түлш ачсан автомашин 2015.12.01-ний өдрийн 14:00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлагыг 2015.12.02-ны өдрийн 17.05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.02-ны өдрийн 17:05 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, аймгийн төвөөс 60 км-т “Хөвийн хөндий” гэдэг газар цасанд боогдсон байсныг 2015.12.02-ны өдрийн 20:45 цагт татан гаргаж, М /65 настай, эрэгтэй/, А /51 настай, эрэгтэй/, П /54 настай, эрэгтэй/ нарт тусламж үйлчилгээ үзүүлэн, аймгийн төвд хүргэн ирж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Төв аймгийн Баянцагаан, Сэргэлэн сумдын заагаас иргэн Ж, нэг хүний хамт 94-91 УБЭ улсын дугаартай “Патроль” загварын автомашинтай яваад 2015.12.02-ны өдрийн 15:00 цагийн орчим ЗХ-ний 016 дугаар ангийн буудлагын полигоны орчим ирээд бензин дуусчихлаа гэж яриад утас нь тасарсан олдохгүй байна туслаач гэсэн хүсэлтийг 2015.12.02-ны өдрийн 19:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.02-ны өдрийн 20:20 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн Ж /46 настай, эрэгтэй/, Б /57 настай,эрэгтэй/ нарыг 2015.12.03-ны өдрийн 01:20 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Газрын хэвлийд эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлогч 2 иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг 2015.11.30-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Б ахлуулсан 19 албан хаагч, 3 автомашин, цагдаагийн 7 албан хаагч, 1 автомашинтай, Мандал сум дахь Байгаль орчны албаны 2 ажилтан, 1 автомашин, “Бороо гоулд” компанийн 11 ажилчин, 2 автомашин, аймгийн прокурорын газрын 1 албан хаагч, Нийт 40 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Х /42 настай, эрэгтэй/, Д /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 2015.12.02-ны өдрийн 14:55, 15:22 цагуудад тус тус гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99 БУА улсын дугаартай 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 3 иргэн, 1 автомашин нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргасан. 2015.12.30-ны өдөр машин гаргах бэлтгэл ажил хийгдэж 4 тайль /өргөгч/ бэхэлсэн. 2015.12.02-ны өдөр машиний хойд тэнхлэгийг мөсөн дээр гаргасан. /Нуурын гүн 3 метр, мөсний зузаан 15 см орчим/

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Сэртгэр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т, аймгийн төвөөс 40 км-т/ иргэн Б, 31-13 УВХ улсын дугаартай “Прадо-95” загварын автомашинтай цасанд суусан, 8 хүнтэй бага насны 2 хүүхэд байна гэсэн мэдээллийг 2015.12.02-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, зорчигчидод тусламж, үйлчилгээ үзүүлэн 2015.12.02-ны өдрийн 14:45 цагт /15:10 цагт/ аймгийн төвд хүргэн ирж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 6 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Эх-Элстий” гэдэг газар малчин Б.Даваасүрэнгийн 1 үхэр 2015.11.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Гапзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүнийн 1 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн Б-ийн 6х3 хэмжээтэй хөдөлгөөнт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.02-ны өдрийн 09:43 цагт хүлээн авч тус дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчны 2 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Б-ийн 2 давхар мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.02-ны өдрийн 15:12 цагт хүлээн авч тус дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг Баяндавааны 8-р гудамжийн 1 тоотод иргэн Б-ийн гараж, 18-97 ДАХ улсын дугаартай, BONGO-G-2 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.02-ны өдрийн 07:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top