Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийслэл Улаанбаатар хотод /бороо, мөндөр/, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн баруун хагаст, 20, 21-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 21 дүгээр хороо, “Дарь-Эх”-ийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 14:12 цагт очиж иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр). 1 дүгээр багийн “Залуус” хорооллын 1 дүгээр гудамжны 1 тоотод Байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 07:13 цагт /07:21 цагт/ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 07:18 цагт очиж иргэн Э-ын 10х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. 13 дугаар багийн Антен 2 дугаар гудамжны 214 тоотод гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 08:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:23 цагт очиж иргэн А-ын 10х8 метрийн хэмжээтэй автомашины гарааш шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.17-ны өдрийн 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс “Өгөөмөр”, “Харзтай” гэдэг газар хүртэл 100 км-т явган болон автомашинтай, “Тэрэлжийн шинэ гүүр” гэдэг газраас “5 салааны гарам” хүртэл “Туул” голоор 18 км-т завьтай урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.17-ны өдрийн 08:00 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Туул” голоор “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Био комбинатын модон гүүр” хүртэл 75 км-т завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 80 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 100 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 243 тоотод оршин суух А/8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 08.17-ны өдрийн 08:00 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл Экспо” худалдааны төвийн ар талаас баруун зүгт “Туул” голоор “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Био комбинатын модон гүүр” хүртэл 75 км-т завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 80 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 100 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.18-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Төв аймаг, Заамар сум: Хайлааст багийн “Туулын гүүр” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 226 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т 08.13-ны өдрийн 13:40 цагийн орчим иргэн С/38 настай, эрэгтэй/ “Туул” гол руу ороод гарч ирээгүй тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 17:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ар гэрийн 7 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.17-ны өдрийн 17:03 цагт иргэн С-ийн цогцсыг осолдсон газраас баруун зүгт 25 км-т тус аймгийн Заамар сумын “Хайлааст” багийн “Туул харайдаг” гэдэг газар “Туул” голын эрэг дээр гарсан байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top