Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал:   21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 26 дугаар хороо, “Парк Ист” хотхоны баригдаж байгаа 16 давхар барилгын гадна өнгөлгөөний хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 12:26 цагт очиж, тус барилгын гадна өнгөлгөөний хөөс шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 13 дугаар хороо, 5 дугаар хэсгийн Задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 08.19-ний өдрийн 20:57 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 21:05 цагт очиж, иргэн Г-ийн 3×6 метрийн хэмжээтэй модон амбаар шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймаг, Хархорин сум. “Вангийн-Овоо” багийн 3 дугаар гудамжны 16 тоотод иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.17-ны өдрийн 15:03 цагт  хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 15:07 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.19-ний өдрийн 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооны “Баянцагааны даваа” гэдэг газраас “Баянзүрхийн-Ар”, “Хоохойн-Ам”, “Хавцал” гэдэг газар 10 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 5 удаагийн шумбалт хийж, 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:30 цагт түр зогсоосон. 08.20-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ иргэн Ө/33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хадлан хадаж байсан талбайгаас зүүн хойд зүгт 10 км-т “Ховд” голоос мотоциклийг нь олсон. “Ховд” голын усаар 5 км-т завьтай урсаж, 3-5 метрийн гүнд 7 удаа шумбаж, голын эрэг дагуу “Алаг толгой” гэдэг газраас “Хавцалын-Ам” гэдэг газар хүртэл 6 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 08.20-ны өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 

 Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.19-ний өдрийн 08:30 цагаас “Баянзүрхийн гүүр” гэдэг газраас “Маршалын гүүр”, “Зайсангийн гүүр”, “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Морингийн даваа” гэдэг газар хүртэл нийт 70 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 78 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:27 цагт түр зогсоосон. 08.20-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 243 тоотод оршин суух А/8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 08:30 цагаас “Баянзүрхийн гүүр” гэдэг газраас “Маршалын гүүр”, “Зайсангийн гүүр”, “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Морингийн даваа” гэдэг газар хүртэл нийт 70 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 78 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:27 цагт түр зогсоосон. 08.20-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны 58 тоотод оршин суугч иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны 105 тоотод оршин суугч иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт дөрвөн бүлэгт хуваагдан, 1, 2, 3 дугаар бүлгүүд осолдсон газраас баруун зүгт “Орхон Сэлэнгийн бэлчир”, Оросын Холбооны Улсын хил хүртэл нийт 2 удаагийн давтамжтай 330 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 4 дүгээр бүлэг нь осолдсон газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 08.19-ний өдрийн 20:50 цагт түр зогсоосон. 08.20-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top