1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 22-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүрэг. 4 дүгээр хороо, Өлгийн 8 дугаар гудамжны 6 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 18:33 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 18:37 цагт очиж иргэн Х-ын 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Мөрөн сум. Жилчиг ар багийн 48 гудамжны 1 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.20-ны өдрийн 19:58 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5.7 км замыг туулан 20:04 цагт очиж иргэн О-гийн 8×12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.20-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос Тэрэлжийн шинэ гүүр, Тэнгэрийн энерги баясгалын төв, 5-н салааны гарам, Бүдүүн чулууны гарам, Баянзүрх хайрхан, Өгөөмөр, Харзтай гэдэг газар хүртэл 21 км-т завиар урсаж, газраар 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 08.21-ний өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ иргэн Ө/33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, “Алаг толгой” гэдэг газраас урд зүгт Хавцалын доод хэсэг хүртэл 2 хэсэгт хуваагдан 17 км-т явганаар, баруун хойд зүгт 400 метр зайд байх “Хөх хөтлийн гол”-д 3-5 метрийн гүнд 10 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон. 08.21-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.20-ны өдрийн 08:30 цагаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн гүүрнээс баруун зүгт туул голын урсгалын дагуу Төмөр замын гүүр, Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн хадан хясаа, Морингийн даваа хүртэл усаар 48 км-т завьтай урсаж, 2-3 метрийн гүнд 70 удаа шумбаж, “Туул” голын эрэг дагуу 139 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.21-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны Энгэр шандын “Задгай”-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.20-ны өдрийн 08:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос Тэрэлжийн шинэ гүүр, Тэнгэрийн энерги баясгалын төв, 5-н салааны гарам, Бүдүүн чулууны гарам, Баянзүрх хайрхан, Өгөөмөр, Харзтай гэдэг газар хүртэл 21 км-т завиар урсаж, газраар 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 08.21-ний өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 243 тоотод оршин суух А/8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 08.19-ний өдрийн 08:30 цагаас “Баянзүрхийн гүүр” гэдэг газраас “Маршалын гүүр”, “Зайсангийн гүүр”, “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Нисэхийн хадан хясаа”, “Морингийн даваа” гэдэг газар хүртэл нийт 70 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 78 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:27 цагт түр зогсоосон. 08.20-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, 9 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрнээс зүүн тийш 1 км-т “Туул” голд хүн живсэн тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 17:23 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 17:55 цагт очиж 1:08 цаг ажиллаж иргэн Х /37 настай, эрэгтэй/-ын цогцсыг 6 метрийн гүнээс гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны 58 тоотод оршин суугч иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны 105 тоотод оршин суугч иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.20-ны өдөр дөрвөн бүлэгт хуваагдан, 1 дүгээр бүлэг “Өндөр эрэг” гэдэг газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл баруун хойд зүгт 22 кмт явганаар болон автомашинтай, 62 км-т завьтай урсаж, 2, 3 дугаар бүлгүүд нь осолдсон газраас баруун зүгт “Орхон Сэлэнгийн бэлчир”, Оросын Холбооны Улсын хил хүртэл нийт 2 завиар 270 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, 4 дүгээр бүлэг нь осолдсон газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” хүртэл 22 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:11 цагт түр зогсоосон. 08.21-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР