1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с, бусад нутгаар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Төлөв байдал: 23, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд говь талын нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 29 дүгээр хороо, “Талх чихэр” ХХК баригдаж байгаа барилгын гадна талын дулаалга шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 16:04 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:09 цагт очиж, тус байгууллагын үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа 6 давхар барилгын гадна талын дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. 1 дүгээр хороо, Орбитын 51 дүгээр гудамжны 5 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 12:59 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:09 цагт очиж, иргэн Э-гийн эзэмшлийн 5 ханатай гэр, эд хогшил, 3х4 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Булган сум. Баянсудал багийн “Дунд хөвч” гэдэг газар \аймгийн төвөөс баруун зүгт 359 км-т, сумын төвөөс зүүн зүгт 27 км-т\ иргэн Н-ын жолоодож явсан “Хова” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 08:24 хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 08:45 цагт очиж, автомашины хойд дугуй шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 6 дугаар багийн “Далан” хорооллын 13 дугаар гудамжны 7 тоотод Суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн өдрийн 13:01 цагт хүлээн авсан.
Тусаймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:03 цагт очиж, иргэн Н-ийн эзэмшлийн 02-26 СҮЭ улсын дугаартай “Кроун” загварын суудлын автомашин шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.21-ний өдрийн 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтаг богд” гэдэг газраас “Баянцагаан”, “Шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Бүдүүн чулуун гарам”, “Баянзүрх хавцал” гэдэг газар хүртэл 25 км-т завиар урсаж, газраар 55 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 08.22-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн..
Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Хөх хөтөл багийн “Алаг толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ иргэн Ө/33 настай, эрэгтэй/ 08.18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.19-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхний эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.21-ний өдөр “Алаг толгой” гэдэг газраас “Согогын-Ам” гэдэг газар хүртэл 13 км-т “Хөх хөтөл” голоор явганаар болон завьтай самналт хийж, 3-4 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 08.22-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн..
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 08.21-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Баянзүрхийн гүүр” гэдэг газраас нийт 74 км-т “Туул” голын усаар завьтай болон голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 10 удаагийн шумбалтыг хийх явцад мөн өдрийн 17:30 цагт тус дүүргийн 11 дүгээр хорооны “Болор туул” амралтын газрын хойд талд “Туул” голын усан дотроос /элсэнд дарагдсан байдалтай/ иргэн Н-ийн цогцсыг олж, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Нийслэлийн Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны Энгэр шандын “Задгай”-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 08.21-ний өдрийн 09:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооны “Байтагбогд” гэдэг газраас “Баянцагаан”, “Шинэ гүүр”, “Таван салааны гарам”, “Бүдүүн чулуун гарам”, “Баянзүрх хавцал” гэдэг газар хүртэл 25 км-т завиар урсаж, газраар 55 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоосон. 08.22-ны өдрийн 09:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн харъяат иргэн А/8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 08.21-ний өдрийн 11:00 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны “Мишээл-Экспо” худалдааны төвийн урд талаас “Сонгины амралт” гэдэг газар хүртэл 56 км-т 2 удаагийн давтамжтай “Туул” голын усаар завьтай болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 62 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:33 цагт түр зогсоосон. 08.22-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум. Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын харъяат иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын газар, Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт 08.21-ний өдөр дөрвөн бүлэгт хуваагдан, 1 дүгээр бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт 62 км-т “Орхон Сэлэнгийн бэлчир” гэдэг газар хүртэл завиар, 2 болон 3 дугаар бүлэг “Өндөр-Эрэг” гэдэг газраас хойд зүгт 45 км-т Оросын Холбооны Улсын хил хүртэл 6 удаа буюу нийт 270 км-т завиар урсаж, 3-8 метрийн гүнд 6 удаагийн шумбалтыг хийсэн. 4 дүгээр бүлэг нь осолдсон газраас “Орхон Сэлэнгийн бэлчир” хүртэл 23 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:14 цагт түр зогсоосон. 08.22-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР