Зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгалт эхлэв

159A7425-6wg61s9eqktmvase89xa00yusgq4cb54aigyrq6516o.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2019 онд нийслэлийн Онцгой байдлын газар, Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул  дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийсэн.

Тэгвэл тус шалгалтын хүрээнд өгсөн зөвлөмжийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шалгалт өнөөдөр эхэллээ.

Шалгалтыг ОБЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна.

Шалгалт 2020 оны 08 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top