Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99 БУА улсын дугаартай 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 3 иргэн, 1 автомашин нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргасан. 2015.12.30-ны өдөр автомашин гаргах бэлтгэл ажил хийгдэж 4 тайль /өргөгч/ бэхэлсэн. 2015.12.02-ны өдөр автомашины хойд тэнхлэгийг мөсөн дээр гаргасан. 2015.12.03-ны өдөр автомашины урд тэнхлэгийг мөсөн дээр гаргасан 2015.12.04-ний өдөр модон чарга хийж татан гаргах ажиллагаа үргэлжилнэ. /Нуурын гүн 3 метр, мөсний зузаан 15 см орчим/        

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 1 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 6 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Эх-Элстий” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.11.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Гапзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Рашаанын 18 дугаар гудамжийн 6 тоотод иргэн Х-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.03-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Зүүн жанжины 15 дугаар гудамжийн 288 тоотод иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.03-ны өдрийн 18:08 цагтхүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Жаргалант”-ьн 62 дугаар гудамжийн 970/Б тоотод иргэн О-ын эзэмшлийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.04-ний өдрийн 23:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 1 дүгээр гудамжийн 21 тоотод иргэн Г-ийн эзэмшлийн автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.03-ны өдрийн 09:58 цагтхүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Амгалан багийн 7 дугаар гудамжийн 7 тоотод иргэн С-ийн тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.03-ны өдрийн 09:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 77 дугаар гудамжийн 1 тоотод иргэн П-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.04-ний өдрийн 02:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top