Хүүхэд,багачуудад зориулсан гарын авлага гаргалаа

1-1-1.jpg

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран  хүүхэд, багачуудад зориулсан “Чингэлбаатар хүүгийн гавьяат үйлс” зурагт гарын авлагыг гаргалаа.

Энэхүү гарын авлага нь хүүхэд багачуудыг болзошгүй гамшиг осол, аюулт үзэгдэл,  гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах аюулгүй амьдрах ухаанд сургах чадварыг эзэмшүүлэх юм.

 Гарын авлагыг дүүргийн ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан хүүхэд, багачуудад хүргэнэ гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top