Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд живсэн байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгийн 3 иргэн нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргасан. 2015.12.03-ны өдөр автомашин гаргах бэлтгэл ажил хийгдэж 4 тайль /өргөгч/ бэхэлсэн. 2015.12.04-ний өдөр модон чарга хийж татан гаргах ажиллагааг явуулж автомашиныг бүрэн мөсөн дээр гаргасан. 2015.12.05-ны өдөр нуурын эрэглүү автомашиныг зөөвөрлөх ажил хийгдэнэ. /Нуурын гүн 3 метр, мөсний зузаан 15 см орчим/

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж  “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Эх-Элстий” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.11.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Гапзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн  “Хөөгчиг” гэдэг газар малчин З-н нэг тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цацал багийн Өргөөгийн 6 дугаар гудамжны 1 тоотод машин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.04-ний өдрийн 09:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 21 дүгээр хорооллын 18-ын таксины буудал дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.04-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 68 дугаар байрны /нийтийн байрны/ уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.04-ний өдрийн 22:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 26 дугаар гудамжны 3 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.05-ны өдрийн 01:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

 

  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top