1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Төв аймгийн Зуунмод сумын Энхтайван багийн 40 дугаар байрны 36 тоотод оршин суугч иргэн Э /52 настай, эрэгтэй/ 2015.12.04-ний өдрийн 10:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.05-ны өдрийн 21:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 32 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.05-ны өдрийн 21:40 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулаж байна.
Ус, цас, шаварт саатсан: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд живсэн байна гэсэн дуудлагыг 2015.11.24-ний өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 3 иргэн, 1 автомашин нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргасан. 2015.12.05-ны өдрийн 17:10 цагт дээрх автомашиныг нуурын эрэг дээр бүрэн татан гаргаж иргэн Ц-д хүлээлгэж өгсөн.
Газар хөдөлсөн тухай мэдээлэл: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өрөмчин хошуу /тус хошуугаас баруун хойд зүгт 210 км/-д /У-85025’ Ө-44051’/ Улаанбаатарын цагаар 2015.12.06-ны өдрийн 06:59:43 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар 2015.11.20-ны өдөр малчин А-ийн хотонд чоно орж хүн болон мал, нохой руу дайрсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.23-ны өдрийн 539 тоот хариугаар “Галзуу” өвчин болох;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Эх-Элстий” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.11.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Гапзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн “Хөөгчиг” гэдэг газар малчин З-н нэг тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамжийн 13 тоотод иргэн Н-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.05-ны өдрийн 09:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 1 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн Б-н 64-86 УНМ улсын дугаартай “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.05-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 6 дугаар гудамжийн 3 тоотод иргэн Б-ны 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.05-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 1 дүгээр гудамжийн 6 тоотод иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.06-ны өдрийн 20:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дүгээр ангийн 9 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 5 дугаар гудамжийн 1739 тоотод иргэн П-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.05-ны өдрийн 22:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29, 34 дүгээр ангийн 14 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР