Гамшгийн эрсдэлээс хамгаалах шинэ хэлбэр нийгмийн эмзэг, өртөмтгий хэсгийг хамруулах

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, ОБЕГ, НҮБ-ын Хүн амын сан  хамтран “Дэлхийн хүн амын байдал 2015 он” хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  Хурал  “Хямралд өртөмтгий улс орнууд дахь охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн шинэ зорилт”-ын гэсэн сэдэвтэй байв. НҮБХАС-гийн Суурин төлөөлөгч Намоми Китахара    “Дэлхийн хүн амын байдал 2015” тайлангаас товч танилцуулга хийж,  ХАХНХЯ-ны Залуучуудын  хэлтсийн дарга Г.Мөнхтүвшин “Онцгой байдлын үе дэх эмэгтэйчүүд, охидын хамгаалал Монголд” сэдвээр илтгэл тавьсан.

ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян хэвлэлийн бага хуралд оролцож,  Монголын сүүлийн жилүүдийн  гамшгийн нөхцөл байдал, нийгмийн эмзэг давхарга, өртөмтгий бүлгийн талаар төрөөс явуулж буй бодлого, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн.

9X1A9230

НҮБ-ын Хүн амын сангийн тайланд дурьдсанаар өнөөгийн санхүүжилтийн бүтцээр  шаардлагатай хүн бүрт тусламж үзүүлэх боломжгүй аж. 2015 онд НҮБ-ын Хүн амын сан өсвөр үеийнхэн болон эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүд мэндийн нэн чухал хэрэгцээг хангахад шаардагдах санхүүжилтийн тал хүрэхгүй хувийг авсан нь тус сангаас дэмжлэг үзүүлдэг олон орон түүний дотор Монгол улсад ч нөлөөлсөн байна.  Хүмүүнлэгийн тусламжийн эрэлт хэрэгцээ хангалтаасаа давчихаад байгаа учраас улс үндэстэн, олон нийт, байгууллага, хувь хүмүүсийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийг даван туулах чадварыг сайжруулахад түлхүү анхаарсан шинэ арга барилыг ашиглах хэрэгтэй.  Энэ нь нийгмийн   хамгийн эмзэг бүлэг, ялангуяа өсвөр насны охидод туслах ажлыг илүү үр дүнтэй болгон, шуургыг сөрж, давах чадавхи бүхий дэлхий ертөнцийг илүү тогтвортой болгоход хийх хөрөнгө оруулалтыг улам сайжруулах явдал хэмээн тайланд дүгнэжээ.

Энэ хүрээнд хийж буй ХБХ үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “зуд, газар хөдлөлт гэх мэт онцгой байдлын үед өсвөр үеийнхэн болон эмэгтэйчүүдийн хэрэгцээг  хангахын төлөө бид Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллах ёстой. Ялангуяа Монгол улсын нөхөн үржихүйн насны 868,000 эмэгтэйд зориулж, тэдний амийг аврахад нэн шаардлагатай үйлчилгээ, эм, хэрэгсэлийг шуурхай дайчлахад гамшгийн үеийн бэлэн байдлыг хангасан байх нь чухал ач холбогдолтой” болохыг тайлбарлаж байлаа.

9X1A9154

scroll to top