Тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирлээ

A054D3C3-4931-4CAA-AA34-06DB7E5F326F.jpeg

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2:20 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн- асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай-27, хөгжлийн бэрхшээлтэй-9, бусад шалтгаантай-107 иргэн байна.

  Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Майон, Холидэй, Тэмүүжин зочид буудал, Синдүра мэд эмнэлэг, Ахмадын амралт, Энхсаран сувилалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top