“Өөрчлөлтийг өөрөөсөө” уриатай хэлэлцүүлэг өрнүүлэв

02-1-6wl6txg4jbzcewogwmfyhjwco7ktqectuu2rlrtaog0.jpg

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулж, хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах зорилгоор “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриатай “Сахилгын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

 Зөвлөгөөнөөр Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд алба хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг сахих үүрэг, ёс зүйн хэм хэмжээ сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Мөн 2020 онд алба хаагчдын шагнал хүртэж сайшаагдсан, сахилгын зөрчил гаргаж, шийтгэл хүлээсэн, сахилга ёс зүйн хяналтын хуудсаар анхааруулга авсан бүртгэл, зөрчил гаргасан судалгааг танилцууллаа.

Энэ үеэр алба хаагчид “Өөрчлөлтийг өөрөөсөө” уриалга гарган, хэлэлцүүлэг өрнүүлсэн бол зөвлөгөөний төгсгөлд  алба хаагч бүрээс 15 асуулт бүхий санал, асуулга авч, газрын дарга, дэд хурандаа З.Баттулга алба хаагчдад сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өглөө гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top