Тусгаарлах байранд 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна

87290375_635871650588172_4519326423218913280_n-6u9fkspure2jv5kkvcws8oq4vf7hul7uj6nktx8y0jk.jpg

 Улсын хэмжээнд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 68 тусгаарлан ажиглах байруудад нийт 4,186  иргэн байна. Үүнээс Монгол улсын 3,459, гадаад улсын 84  иргэн байна.  Мөн Засгийн газрын шийдвэрээр татан авсан гадаад улсын ажиллах хүчний 643 хүн байгаа юм.

            Үүнд:

           Улаанбаатар хотод 3,459

            Орон нутагт 595

            Дархан-Уул аймагт 2, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 119, Өмнөговь аймагт 288, Төв аймагт 173, Увс аймагт 4, Хөвсгөл аймагт 4 иргэн байна.

            Тусгаарлалтын аюулгүй байдал, хоол үйлдвэрлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Онцгой байдал, Цагдаа,  Эрүүл мэндийн байгууллагын нийт 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top