200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ

118616906_1273194549693342_826463343807556478_o.jpg

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид дүүргийн төсвөөс 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

Тодруулбал, иж бүрэн компьютер, оффисын болон сургалтын ширээ сандал, аврах ажиллагаанд шаардагдах холбооны багаж хэрэгсэл, шуурхай албаны фургон автомашиныг шийдвэрлэсэн юм.

Мөн алба хаагчдын бэлтгэл, бэлэн байлыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор фитнессийн өрөөг тохижуулаад байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

scroll to top