“Гамшигт тэсвэртэй хот” төсөл Орхон аймгийн 4 байгууллага, 6 багт амжилттай хэрэгжлээ

1.jpg

 Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хот” төслийг 2019-2020 онд амжилттай хэрэгжүүллээ.

“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах” үндэсний хөтөлбөрийг хүрээнд хэрэгжсэн тус төсөлд  “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, “Боловсрол, соёл, урлагийн газар”, “Эрүүл мэндийн газар”, “Онцгой байдлын газар” гэсэн  дөрвөн байгууллага болон Баян-Өндөр сумын Эрдэнэ, Яргуйт, Говил, Уртын гол, Даваат, Цагаанчулуут гэсэн зургаан баг хамрагдсан юм.

Төсөлд хамрагдсан байгууллага, төслийн зорилтот бүлгээс нийт 105 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн менежментийн багийг байгуулж, сургагч багшаар бэлтгэн, 5000 гаруй иргэнд танхимаар болон цахимаар сургалт зохион байгуулсан. Мөн гамшгаас хамгаалах өдөрлөг, уралдаан тэмцээнд 16847 иргэнийг хамруулан, 6000 гаруй өрхийн эрсдэлийг үнэлж, бэлэн байдлын төлөвлөгөөг гаргасан байна.

  Болзошгүй гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг урьдчилан тодорхойлж, эрсдэлийг бууруулах ажлыг бодитоор төлөвлөж, хэрэгжүүлэхэд чиглэсэн “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн тойм судалгаа”-ны  аргачлалын дагуу зургаан багийн эрсдэлийг үнэлэн, авто замын борооны ус зайлуулах хоолой болон суваг барих ажилд 74,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top