Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 17-22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал:  8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9,10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 10-11-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын “Тамирын 3 чулуу” хотхоны автомашины зогсоолд “Эрдэнэт-Ус, Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн “Донгфэн” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2,5 км замыг туулан, 19:10 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан. 

– Хувийн өмчид гарсан: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Нарлаг багийн Эх тойруугийн 5 дугаар гудамжинд иргэн М-ын “Тоёота Спринтер” загварын суудлын автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15.05 цагт очиж, 2 минут ажиллаж галыг бүрэн унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багийн Суваргын 5 дугаар гудамжинд иргэн Б-ийн Ниссан Тина загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:17 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Монелийн 43 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 17:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:57 цагт очиж, иргэн Д-ын 5 ханатай гэр, хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багийн “Зангиат” хорооллын 17 дугаар гудамжинд иргэн Б-ийн ПРИУС-20 загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.06-ны өдрийн 21:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 21:57 цагт очиж, 16 минут ажиллаж унтраасан. 

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.06-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 09.06-ны өдрийн 20:28 цагт түр зогсоосон. 09.07-ны өдрийн 09:30 цагт эрэн хайх ажиллагаа эхлүүлнэ.

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн /аймгийн төвөөс хойд зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ Монос амралтын газарт амарч байсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн У41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ 09.04-ний өдрийн 23:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.05-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Моносын тохой гэдэг газраас Мандал гэдэг газар хүртэл 8 км-т завьтай урсаж, Сөгнөгөр голын эрэг дагуу 12 км-т явганаар эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 20:35 цагт түр зогсоосон. 09.07-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.06-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 09.06-ны өдрийн 20:28 цагт түр зогсоосон. 09.07-ны өдрийн 09:30 цагт эрэн хайх ажиллагаа эхлүүлнэ.

4.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн Шавартай хад гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 12 км-т/ Модон байшин шатаж байна гэсэн мэдээллийг 09.06-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан.  Тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.Мөнхзулаар ахлуулсан иргэд 14:53 цагт очиход эзэнгүй байшин шатаж байсныг унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top