Алба хаагчид сургалтад хамрагдав

118799470_312502863185252_1673868681784466823_n.jpg

   НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмайн хороотой хамтран “Өндөр уулнаас болон гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагаа“-ны хосолсон дадлага сургуулийг Хэрлэн голын “Өндөр эрэг” гэдэг газарт зохион байгууллаа.

  Дадлага сургуульд нийт 20 алба хаагч хамрагдсан юм.

  Сургалтыг дүүргийн Улаан загалмайн хорооны холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж усанд живсэн болон ууланд осолдсон иргэнд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар онол болон дадлага хосолсон сургалтыг хийлээ гэж НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


scroll to top