1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 9,10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд ихэнх нутгаар, 12-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүрэг. 2 дугаар хороо, 20 дугаар байрны 4 дүгээр орцны 3 дугаар давхрын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 19:32 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:38 цагт очиход иргэн Б-ын тагтан дээр эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 14 дүгээр хороо, “Цагаанхуаран” хотхоны 86/А дугаар байрны хажууд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 20:54 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 21:01 цагт очиход тус байрны дэргэд иргэн Э-гийн “Тоёота Акуа” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг. 24 дүгээр хороо, Зээлийн 1/А дугаар гудамжинд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 09.07-ны өдрийн 00:46 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:53 цагт очиход тус тоотод иргэн А-гийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” орчмоос Хан-Уул дүүргийн харьяат, иргэн О сураггүй болсон дуудлагыг 07.31-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт 09.06-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 09.06-ны өдрийн 20:28 цагт түр зогсоосон. 09.07-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Төв аймаг, Батсүмбэр сум. Сөгнөгөр багийн /аймгийн төвөөс хойд зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ “Монос” амралтын газарт амарч байсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн У /41 настай, эрэгтэй/ 09.04-ний өдрийн 23:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 09.05-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийнхний хамт 17 иргэн, эрэлч нохойтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09.07-ны өдрийн 10:30 цагт алга болсон газраас баруун зүгт 3 км-т тус сумын Баянгол багийн “Мөнгөн хазаар” гэдэг газар “Сөгнөгөр”-ийн голын уснаас иргэн У/41 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гарган сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Нийслэлийн Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны Энгэр шандын “Задгай”-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 09.06-ны өдрийн 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 09.06-ны өдрийн 20:28 цагт түр зогсоосон. 09.07-ны өдөр эрэн хайх ажиллагаа явагдаагүй.