Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг байгуулж, ажиллах журмыг баталлаа.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлэх бөгөөд энэ үеэр зөвлөлийн гишүүдийн ажиллах журмыг шинэчилсэн юм.
Зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллана гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.