Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны гадаад орнуудын гамшигт тусламж үзүүлэх газрын санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг 2016-2020 онд амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр хаалтын ажиллагааг зохион байгууллаа.
Хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Суурин төлөөлөгч Д.Болорцэцэг, НЗДТГ-ын Нийслэлийн хот байгуулалтын асуудал харицсан төслүүдийг удирдагч О.Мөнгөншагай нар оролцсон юм.
Төсөлд НОБГ, Хойд бүсийн төвийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар хамрагдаж, 466 хүний бүрэлдэхүүнтэй гамшгийн менежментийн багийг байгуулан “Бэлэн бай” сургалтын багцаар анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэлээ. Эдгээр сургагч багш нараар дэмжуулан 20,642 иргэнд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэгтэй болгосон.
Мөн “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” аяныг өрнүүлж, 20,642 өрхөд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, бэлэн байдлыг төлөвлөгөөг хийлээ.
НОБГ-тай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өрхийн түвшинд гамшгийн эрсдэлиййг бууруулах, урьдчилан сэргийлэх сурталчилгааны таван төрлийн стикер наалтыг сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээний газруудад байршуулав.
Хойд бүсийн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ухамсрыг дээшлүүлэх зорилгоор Орхон аймгийн Онцгой байдлын газарт “Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн танхим”-ыг байгууллаа.
НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэст 78,7 сая төгрөгийн тоног, төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн юм.
“Аюулгүй ирээдүй аюулгүй өрхөөс” уриатай гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модулийг боловсруулан, олны хүртээл болгоод байна гэж Онцгй байдлын ерөнхий газраас мэдээллээ.