Газар хөдлөлтийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулна

118951314_338320297607361_4583849540570436153_n-6wolxc79cywx4c15d2hm2ov9rli1ogmv2xzvdavghfk.jpg

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс газар хөдлөлтийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг дүүргийн нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж эхэллээ.

  Үнэлгээг дүүргийн холбогдох алба, хэлтэс, хороодоос бүрдсэн ажлын хэсгийн гишүүд хийж байна.

  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн  “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-д гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах, эрсдэлийг бууруулах зөвлөмжийг хүргүүлнэ гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top