1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-12 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17,18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 16-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2. Гал түймэр:
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 11 дүгээр багийн “Уурхайчин” хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 08:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 08:10 цагт очиж иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Ах хус тау” багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 22:40 цагт очиж иргэн Г-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн зам авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.13-ны өдрийн 22:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 22:48 цагт очиж иргэн О-ын “Приус-30” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны Залуус хотхон байранд 4 айлын орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлагыг 09.14-ний өдрийн 03:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 03:07 цагт очиж иргэн Б-ын 8х9 метрийн хэмжээтэй байр, 6х4 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг 1:42 цаг ажиллаж унтраасан.
3. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн-Энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.11-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.13-ны өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 09.11-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.13-ны өдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн иргэн С/64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн “Өндөр эрэг” гэдэг газраас “Мөндөлтэй тохой”, “Орхон Сэлэнгийн бэлчир”, “Дөрөв дүгээр танпар”, “Арван хоёрын салаа”, “Тавтын пост” хүртэл усаар 45 км-т урсаж, 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, “Орхон” голын эргийн дагуу 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул мөн өдрийн 19:20 цагт түр зогсоосон. 09.14-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР