Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны А298 дугаар тушаалаар “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох үзлэг явуулах журам” батлагдсан. Журмыг хэрэгжүүлэх чиглэлээр ОБЕГ-ын даргын 2015 оны А/310 дугаар тушаалаар “Шалгах ажлын аргачлал заавар” батлагдсаны дагуу ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүүгээр ахлуулсан Зүүн бүсийн шалгалтын ажлын хэсэг 2015 оны 12 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт ажилласан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар ОБЕГ-ын даргын нэрэмжит шалгалтанд амжилттай шалгагдлаа.