Химийн ажиллагааны хамтарсан дадлага сургууль болов

119126271_647139672853154_8943394978941774134_n.jpg

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас Цөмийн энергийн комиссын ажлын алба, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, МХЕГ, НМХГ, МХЕГ-ын харьяа Цацрагийн хяналтын лабораторитой хамтарсан  химийн ажиллагааны дадлага сургуулийг зохион байгууллаа.

   Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдлыг хангуулах, ослын нөхцөлд ажиллах, хариу арга хэмжээ авах, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор явагдсан юм.

Дадлага сургуульд Химийн ажиллагааны салбарын 16 алба хаагч, 2 нэгж тээврийн хэрэгсэлтэйгээр хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ гэж  ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

scroll to top