Ахлагчийн сургуульд ном хандивлав

119113026_347256019729835_689293498093584629_n-6wqgeydc04lduou65t0ob34k8g0947agk8qdeli38e8.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын албаны 15 жилийн ойг тохиолдуулан эрхлэн гаргасан “Анхны тусламжийн гарын авлага-2”, “Онцгой байдлын албанд ашиглагдаж буй механик болон гар багаж хэрэгсэл-3” номнуудыг ДХИС-ийн Ахлагчийн сургуульд хандивлалаа. Номыг Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хүлээлгэн өгч, сургалтын ажиллагаанд амжилт хүссэн юм.

  Тус сургуульд Аврагч, гал сөнөөгч, Аврах, гал түймэр унтраах автомашины жолооч, Холбооны бага мэргэжилтэн бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж байна. Энэхүү ном, товхимолыг олгосноор сонсогчдын мэргэжлийн сурах бичиг, гарын авлага зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлсэн ач холбогдолтой үйл явдал боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

scroll to top