Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангийн урилгаар Монгол улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Х.Лью байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа автомашин, техник хэрэгсэл болон 2020 оны үйл ажиллагааны талаар танилцуулж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.