1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Цайрын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ оршин суудаг иргэн Ц /28 настай, эмэгтэй/ 2015.12.02-ны 13:00 цагийн орчим модонд явахаар гэрээсээ гараад сураггүй болсон мэдээллийг 2015.12.07-ний өдрийн 17:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Мандал сумын цагдаагийн газраас 3 албан хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.08-ны өдрийн 08:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг “Цайрын-Ам” гэдэг газраас “Мэхээрт”-ийн даваа хүртэл 8 км газарт зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 20:00 цагт эрлийн ажиллагааг зогсоож, 2015.12.09-ний өдрийн 09:00 цагаас эхлүүлнэ.
Ховд аймгийн Ховд сумын 4 дүгээр багийн “Шар тохой” гэдэг газар /Жаргалант сумаас 20 км-т/ иргэн Т, Б, Б, Т, Х, Э нарын нийт 6 айл өрх “Буянт” гол хачир дэлгэсний улмаас /халиа гүйсэн/ усанд автлаа гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 13:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, орон нутгаас 10 хүн нийт 20 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 100 м далан суваг татан усны урсгалыг өөрчилж, аюулгүй болгосон.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 1 дүүрэг, 3 аймгийн 5 сумын нутагт 6 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д шинжлэхэд 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар, мөн 2015.11.09-ний өдрийн үзлэг тандалтаар тус газар нутагладаг малчин М-ийн 60 хонь нэмж “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, Б.О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж, 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Эх-Элстий” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.11.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Гапзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Завхан сумын Хяргас нуур багийн “Хөөгчиг” гэдэг газар малчин З-ийн нэг тэмээ 2015.11.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 6 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “Хаадын-Өргөө” амралтын газарт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 08:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 11 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 8 дугаар гудамжны 145 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 08:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон 421 дүгээр байрны 16 тоотод гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 1 дүгээр буудлын задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 19:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 2 дугаар гудамжны 15 А тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 17:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 20 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР