1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Дундговь, Сүхбаатар, Орхон, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Халх голын сав газраар 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 17,18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.
2. Гал түймэр:
Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Жирээ” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 470 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км-т/ иргэн Э-ын өвөлжөөнд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 22 км замыг туулан 22:54 цагт очиж, 8 цаг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн Эрчим хорооны Задгайд Иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын сонсогчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, 9 минут ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 5 дугаар гудамжинд иргэн У-ийн байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.15-ны өдрийн 23:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 23:37 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.16-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 05:12 цагт очиж, иргэн Т-ын 12х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн Өлзийт гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 102 км-т, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ автозамын ажил хийж байсан тус аймгийн харьяат иргэн М /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ковш” загварын механизмыг тус аймгийн харьяат иргэн Л /44 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 09.16-ны өдрийн 01:02 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 102 км замыг туулан 02:50 цагт очиход иргэн Л, Б /58 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Ганхуягт шилжүүлж өгсөн.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэнгэрийн-Энерги бясалгалын төв 07.31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 08.01-ний өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.11-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.15-ны өдөр дотоод ажилтай тул эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган багийн Хагархайн таг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 46 км-т/ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат иргэн М /33 настай, эрэгтэй/ 09.11-ний өдөр самар түүж байхдаа ойролцоох отгоос тамхи авахаар явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 09.15-ны өдрийн 10:26 цагт хүлээн авсан. Тус багийн дарга Э.Одгаригаар ахлуулсан иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/ Орхон аймгийн харьяат иргэн Л /59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид мөн өдрийн 19:55 цагт очиж, 09.16-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны 3 хүүхэд тоглож байгаад Т /11 настай, эрэгтэй/ Туул голд живсэн тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авсан. 07.14-ний өдрөөс 07.24-ний өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж түр зогсоогоод байсан. Ар гэрээс нь хүсэлт гаргасан тул 08.19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлсэн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 09.11-ний өдрийн 10:30 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, “Баянцагаан” гэдэг газруудаар 15 км-т “Туул” голын усаар завьтай урсаж, 45 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.15-ны өдөр дотоод ажилтай тул эрэн хайх ажиллагаа явагдаагүй.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А/70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С /64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим “Орхон” голын ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг дахин явуулж өгөх хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Оросын Холбооны Улс”-ын хил хүртэл усаар 45 км-т урсаж, 5 метрийн гүнд 2 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 09.16-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР