Онцгой байдлын байгууллага сэргээн засал, сувилалын цогцолбортой боллоо

“Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх олон ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүний нэг нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдыг эмчлэн сувилах сэргээн засал, сувилалын цогцолбортой болгох асуудлыг шийдвэрлэлээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа байсан “Жаргалант” сэргээн засал, сувилалын цогцолборыг Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлэх МУ-ын Засгийн газрын тогтоол гарч байгааг нийт бие бүрэлдэхүүн, албан хаагчиддаа дуулгахад таатай байна.

IMG_9185

scroll to top