Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/311 дүгээр тушаалаар томилсон ажлын хэсэг Булган аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги болон Булган, Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Орхон, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид бэлэн байдлын үзлэг, шалгалтыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулав.
Аймгийн Онцгой байдлын газар 2013 онд 52 удаа, 2014 онд 71 удаа, 2015 онд 112 удаа нийт 235 удаагийн Гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж 365 хүний амь нас аварч, 987.4 сая төгрөг эд хөрөнгө хамгаалж 75.9 сая төгрөг хөрөнгө зарцуулжээ.
Булган аймгийн сумдын 60 хувь буюу 9 сум, аймгийн гамшгаас хамгаалах 14 алба, 31 мэргэжлийн ангийг үзлэгт хамруулж, гамшгаас хамгаалах бэлэн байдлын түвшинг үнэлэхэд аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд болон Булган, Бүрэгхангай, Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сум “Дүүрэн хангалттай”, Баяннуур, Бугат, Гурванбулаг, Орхон сумд “Хангалттай” үнэлгээ авч, аймгийн ерөнхий дүн “ Дүүрэн Хангалттай” гэж үнэлэгдэв.
/Бие бүрэлдэхүүнд ажлын хэсгийн ахлагч үүрэг даалгавар өгч ажилласан./
/Байгаль орчны алба жагсаалын алхаагаар/
/Булган сумын Мэргэжлийн анги жагсаалын алхаагаар явж байна./
/Аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид үзлэгт бэлэн жагссан./
/Булган аймгийн Эрүүл мэндийн албаны албан хаагчид үзлэгт бэлэн жагссан./
/Булган сумын Мэргэжлийн анги үзлэгт /
/Түлш, эрчим хүчээр хангах албаны багаж хэрэгслийн үзлэг/
/Хөдөө аж ахуйн алба үзлэгт бэлэн жагссан/
/Эрүүл мэндийн албаны албан хаагчид үзлэгт/
/Эрчим хүчээр хангах албаны техник хэрэгслийн үзлэг/
/Баяннуур сумын Засаг даргын орлогч илтгэл өгч байгаа нь/
/Баяннуур сумын Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн/
/Баяннуур сумын өвс тэжээлийн нөөцтэй танилцсан/
/Бугат сумын Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний үүргэвчинд үзлэг явуулсан байдал/
/Бугат сумын удирдлагын бүрэлдэхүүн/
/Бүрэгхангай сумын удирдлага/
/Бүрэгхангай сумын Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн/
/Гурванбулаг сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнд үүрэг даалгавраар хангаж байгаа байдал/
/Гурванбулаг сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид үзлэгийн үед/
/Орхон сумын Мэргэжлийн ангийн дарга илтгэл өгч байлаа/
/Орхон сумын Онцгой комиссын бүрэлдэхүүний ажлыг шалгасан/
/Хишиг-Өндөр сумын Онцгой комиссын гишүүн илтгэж байна./
/Хишиг-Өндөр сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид үзлэгт/
/Хутаг-Өндөр сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид үзлэгт/
/Хутаг-Өндөр сумын Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн үзлэгт бэлэн жагссан байдал/