Онцгой байдлын ерөнхий газар, Мерси кор Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” /LTS-3/ төсөлтэй хамтран сум, дүүргийн удирдлагуудад зориулсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт, сургалтын гарын авлага”-ын төслийг боловсруулан ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирэх 11 дүгээр сард багтаан гарын авлагыг боловсруулан, хэвлэж, сум, дүүргийн удирдлагуудад хүлээлгэн өгөх юм.
“Мерси Кор” ОУБ нь АНУ-ын олон Улсын Хөгжлийн агентлагийн гамшигт нэрвэгдсэн Гадаад орнуудад тусламж үзүүлэх газар (USAID/OFDA)-тай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” (LTS-3)-ыг төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн бөгөөд уг төсөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах, мал аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор зургаан жил хэрэгжүүлсэн төслийн үргэлжлэл юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.