Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо

810x389-1-6v2divqnyp7q8iay3qr8a1bjuak1dmjfzj2d5c88bb4-6vtws3k95gl4mt79byhnaevcjuzv20jnayf8e12g1ts.jpg

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

  Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 19-ний 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарлана  гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top