Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штаб зөвлөгөө өгөх, шуурхай хариу арга хэмжээний багийн томилгоот бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт, дадлага зохион байгуулах зорилгоор ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөллүүд багтаж, сургалт дадлагыг зохион байгуулж байгаа юм.
Сургалтад аймгийн ЗДТГ, ОБГ, ЭМГ, Цагдаагийн газар, МХГ зэрэг холбогдох байгууллагуудын 70 гаруй алба хаагч оролцож, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлтгэл, бэлэн байдлаа хангах мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.