Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар сургалтад хамрагдаж байна

159A9225-6wv5u06voa2fv9qkdmjwcpgftwg9q71jr2n82b5nps0.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг зохион байгуулж байна.

  Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах 15 ангийн захирагч нар хамрагдаж байгаа юм.

Хууль эрх зүйн болон албаны үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журам, хөтөлвөл зохих баримт бичиг, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн боловсруулалт, харилцааны ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх хүрээнд сургалт явагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

scroll to top