Е-МАРТ САЛБАРЫН АЖИЛТНУУДАД ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

7uqlf48b9oaha47taudsqkjjhq-6wvad91da07efxi48yuoe2gdfmy1fko81qc4c3bzz28.jpg

Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох зорилгоор “Скайхайпермаркет” /Е-Март Хан-Уул салбар/-ын ажилтан, албан хаагчдад халдвар хамгааллын дэглэмийг сахиулан танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Бэлэн бай” багц хичээлийн “Гал түймэр” сэдвээр мэдлэг олгож, “Анхаар” аппликэйшнийг танилцуулан ахуйн болон гал түймрийн аюул, Коронавирусийн халдвар, тарваган тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг бүхий 5 төрлийн 300 ширхэг гарын авлага, материал тарааж, баталгааны хуудсаар сургалтыг баталгаажуулж ажиллалаа гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top