БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

DSC3322.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, БНФУ-ын Засгийн газар хоорондын Иргэний хамгаалалтын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн Онцгой байдлын ерөнхий газар “Дэсотел САС” компани болон “Хэли-Юнион” групп хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар санал солилцсон юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын Иргэний хамгаалалтын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” амжилттай байгуулагдаж тус хэлэлцээрийн хүрээнд “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл” хэрэгжихэд Монгол Улсыг хариуцсан иргэний хамгаалалтын хамтын ажиллагааны мэргэжилтэн асан, дэд хурандаа Фрэдэрик Ломм үнэтэй хувь нэмэр оруулсныг дурьдаад цаашид ч үр бүтээлтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн 2017 онд Онцгой байдлын албаны 1 алба хаагчийг Францын Гал сөнөөгч, аврагч нарын дээд сургуульд жилийн хугацаатай сургахаар ярилцаж байсан ч сургах нөхцөл бүрдээгүй учир Онцгой байдлын байгууллагын алба хаагчийг сургах боломжийг дахин судлан үзэхийг хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top