Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

C757E1D6-DD59-4ABA-AB4D-567B534566EA.jpeg

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилгоор Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхайн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга дэд хурандаа Т.Мөнхдорж нар багтаж байгаа бөгөөд өнөөдөр Дорнод аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс сайтар хангаж, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулахыг үүрэг болголоо.

Мөн Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top