Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Өмнөговь аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-ний өдөр нутгийн баруун хагаст, 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-ний өдөр нутгийн зүүн хагаст, 10 сарын 2-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 29-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 30-ны өдөр ихэнх нутгаар, 1-ний өдөр говь, тал хээрийн нутгаар, 2-ны өдөр нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 10:38 цагт очиж, иргэн О-ын эзэмшлийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багийн 10 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 10:40 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 11:48 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:50 цагт очиж, иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Ширээ нурууны “Гүн жалга” гэдэг газар Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 12:59 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн “Бонго” загварын ачааны автомашинд ачиж явсан 1 тонн өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 54 дүгээр гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 16:15 цагт очиж, иргэн И-ийн 2.5 тонн боодлын өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:42 цагт очиж, иргэн Э-ын 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 20:43 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 20:55 цагт очиж, иргэн М-ийн 5х15 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top