Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Баян-Өлгий аймагт бага зэргийн цас орсон. Дорнод түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.  Бусад нутгаар хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал:   28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 10 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хэсэг хагаст нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Нийсллэийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Ривэр хаус” амралтын газарт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 01:35 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 19 км замыг туулан 02:09 цагт очиж “Ривер хаус” амралтын газрын 5 ханатай 2 гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчдын 11-16 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 20 км замыг туулан 14:40 цагт очиж иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 43/Б-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 14:51 цагт / хүлээн авсан.Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:56 цагт очиж иргэн Б-ын 8х11 метрийн хэмжээтэй байшингийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 45 дугаар байр Зоорийн давхарт утаа гараад байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 16:22 цагт очиход тус байрны зоорийн давхарт 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд ахуйн хэрэглээний газ дэлбэрч хөшиг шатсаныг иргэд унтраасан байсан. Гал түймрийн улмаас иргэн Э/37 настай, эрэгтэй/, Н /26 настай, эрэгтэй/, Н /36 настай, эрэгтэй/, О /36 настай, эрэгтэй/, М /36 настай, эрэгтэй/ нарын нүүр, гар, хөлний хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн их эмч, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалантын 12/А-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 19:51 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 20:03 цагт очиж иргэн Б-ийн 7х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт багийн “Өвгөн шалганы” 1 дүгээр гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 21:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км туулан 22:03 цагт очиж иргэн Д-ийн 2 метр хашаа, бууцны хамт шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Өндөрхаан” хорооллын автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.27-ны өдрийн 01:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 01:19 цагт очиж иргэн Х-ын “Румион” загварын суудлын автомашины дотор тал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Зэд хантай бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын ажилтнууд, ар гэрийнхэн 09.26-ны өдрийн 08:00 цагаас эхлэн Хужирт багийн “Тарвагатайн” голын хойд зүгээс “Тариахтайн даваа” гэдэг газар хүртэл 38 км, “Аньстай толгой” гэдэг газраас “Тариахтайн даваа” хүртэл 13 км, нийт 51 км морьтой болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:25 цагт түр зогсоосон. 09.27-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top