1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 8-13 м/с, говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ, өдөртөө сэрүүсэж 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар 7-12 м/с, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.
2. Гал түймэр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 13 хорооллын 10 дугаар байрны иргэн Г-ийн орон сууцны байрны 5х6 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 11:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 11:05 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 5 дугаар гудамжны иргэн Б-ийн 14х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан 17:52 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан багийн “Цох суваг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т/ Иргэн Б-ын өвөлжөө бууц шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 12 км зам туулан 19:32 цагт очиж, 22 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын богино-ын “Задгай”-д Иргэн Г-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 10.5 км зам туулан 20:51 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын Агуйт багийн 3 дугаар гудамжинд иргэн М-ын 4х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.26-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 01:38 цагт очиж 6 минут ажиллаж унтраасан.
3.Зам тээврийн осол:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багийн “Задгай”-д тээврийн хэрэгслийн осол болж автомашины эд ангид 1 хүн хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 09.25-ны өдрийн 08:40 цагт 09:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын газрын алба хаагчид 4 км зам туулан 08:51 цагт очиход нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн С-ийн эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, тус сумын харьяат иргэн Ц-ийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашинтай мөргөлдөж тус сумын харьяат иргэн Т /50 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Задгай”-д Бага оврын ачааны автомашин авто замын хажуу руу унах гээд байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 22:39 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 22:45 цагт очиж иргэн О-ын эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашиныг татан гаргасан.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Тариахтайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/Орхон аймгийн харьяат иргэн Л/59 настай, эрэгтэй/ 09.14-ний өдрийн 17:00 цагийн орчим самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 09.15-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Хужирт багийн иргэд, ар гэрийнхэн 2 бүлэгт хуваагдан 09.25-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 1 дүгээр бүлэг Зэд хантай бүтээлийн нуруу-наас “Тариахтайн даваа” хүртэл 15 км-т, 2 дугаар бүлэг “Тариахтайн даваа”-наас “Аньст толгой” хүртэл 13 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:25 цагт түр зогсоосон. 09.26-ны өдрийн 08:00 цагт эхлүүлнэ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Хүннү хотхон-ы 102 дугаар байрны 5 дугаар давхрын цонхоор хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид 6 км зам туулан 14:51 цагт очиход тус байрны иргэн Е /45 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Төвөнхийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 26 км-т/ Тус аймгийн Цагаан-Үүр сумын харьяат иргэн Н /33 настай, эрэгтэй/ 09.23-ны өдрийн 02:30 цагийн орчим иргэн О-ийн гэрээс гэр рүүгээ явна гэж согтуугаар мотоциклтой гарч яваад сураггүй болсон. 09.24-ний өдрийн 14:10 цагт өмсөж явсан хувцас болон мотоциклыг нь “Мааньт” нуурын уснаас олсон. Нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид 09.25-ны өдрийн 08:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09:55 цагт нуурын эргээс 15 метр 1.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР