Дэлхийн стандартын галын автомашинтай боллоо

2015 оны амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж цэгнэн буй энэ өдрүүдэд онцгой байдлын албаныхан өдөр бүр шахуу шинэ таатай мэдээ дуулсаар байна. Нийслэлд  Хан-Уул дүүргийн болон Увс, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгийн онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангиуд  БНСУ-д үйлдвэрлэсэн “ TATA DAEWOO K7C6F” маркийн галын үндсэн албаны авто машинтай болж, түлхүүрээ гардлаа. Нэг бүр нь 570 сая төгрөгийн өртөгтэй эдгээр машиныг өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хүрээнд, шалгаруулалтад тэнцсэн “Бодиз Автомотив”  ХХК нийлүүллээ.

9X1A9861

9X1A9829

Ёслолын үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал алба хаагчдынхаа ажиллах нөхцөл ийнхүү өдрөөс өдөрт сайжирч, дэлхийн стандартын техник хэрэгсэлтэй болох хэмжээнд бүх түвшинд дэмжлэг үзүүлж байгаа нь  ард иргэдийн аюлгүй  байдлыг онцгой байдлын албагүй төсөөлөхгүй болж буйн илрэл гээд    энэ төсөл дээр ажилласан албан хаагчид болон компанийнханд  талархал илэрхийллээ. Ажлын ард гарч, хөрөнгө мөнгөө босгож, хэрэгтэй зүйл, асуудлаа шийдэж, шийдүүлэхийн төлөө хэн хичээж, чармайсан нь үр дүн амжилтад хүрдэгийг тэрбээр мөн сануулаад авсан.

9X1A9604

 

9X1A9606

9X1A9776

9X1A9746

9X1A9678

scroll to top