Хамтарсан дадлага сургуульд 52 алба хаагч оролцож байна

120139141_3666028600076898_4177911869524895745_o.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хамтарсан “Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны дадлага сургууль хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

  Дадлага сургуудь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт орших “Сайханы хөтөл”-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 52 алба хаагч оролцож байгаа юм.

Алба хаагчид ханан хад, асга, өндөр уулархаг газар орон дээр эрэн хайх, аврах ажиллагааны үед нэрвэгдэгчид эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, нэрвэгдэгсдийг аюулгүй газар зөөвөрлөх, буулгах, аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй ажиллах зэргээр харилцан туршлагаа солилцож байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top