Сайн дурын бүлгийн гишүүдийг сургагч багшаар бэлтгэлээ

20200923_162150.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Сайн дурын бүлэг”-ийн гишүүдийг сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Говь-Алтай, Дорнод, Дархан-Уул, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай аймгийн 30 сумын “Сайн дурын бүлэг”-ийн нийт 67 гишүүн хамрагдсан юм.

Иргэд, олон нийтэд гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадвар олгох “Бэлэн бай” сургалтын багцаар танхимын сургалтыг явуулж, “Хэн ч Хэзээ ч Хаана ч Бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээний гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан өртөөчилсөн тэмцээнийг зохион байгуулж, сургагч багшаар бэлтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top