“Нийслэлийн гамшгийн эрсдэлийн атлас” ном хэвлэгдэн гарлаа

120442098_337211437555792_3223459202095589393_n-6wy607rh9ga4u7mhhb4pxalnubxus3kdeyi4faa7tj4.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран “Нийслэлийн гамшгийн эрсдэлийн атлас” номыг эрхлэн гаргалаа.

  Тус номонд нийслэлийн гамшгийн мэдээллийн судалгаа, орон нутгийн байгаль орчин, цаг уурын холбогдолтой өгөгдлүүд, гамшгийн эрсдэл бүхий дүүрэг, хороодын нутаг дэвсгэрийн нөхцөл байдал зэрэг мэдээллүүдийг багтаасан байна.

  Номыг эмхэтгэн боловсруулах, эрхлэн гаргах ажлын хэсгийг НОБГ-ын даргын тушаалаар байгуулсан бөгөөд тус номыг гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээх, сургалт сурталчилгаа зохион байгуулахад ашиглана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top